гэрийн даалгавар математик
Дотуур байрны цагаан хэрэглэлд 15 ширхэг орны даавуу түүнээс 6 аар илүү дэрний уут,энэ хоёрын нийлүүлснээс 4 дахин бага хөнжлийн даавуу хэрэгтэй байв.Хэдэн хөнжлийн даавуу хэрэгтэй вэ
Сургуулийн цэцгийн мандалд цэцэг суулгахад 12 охин оролцсон нь хөвгүүдээс 9 өөр олон байв. Хэдэн хөвгүүн оролцсон бэ
Номын санч 86 ширхэг уран зохиолын ном авчирч 44 ийг нь тавиур дээр хурааж үлдсэнийг нь 6 ангид тэнцүү хувааж өгөв. Анги тус бүрд хэдэн ном өгсөн бэ
Цэцэрлэгийн эрхлэгч 3 цэнхэр ,түүнээс 4 дахин олон улаан цагираг авчрав. Эрхлэгч бүгд хэдэн цагираг авчирсан бэ
Цэцэрлэгийн тогооч 2 кг ааруул ,ааруулнаас 3 дахин их аарц,аарцнаас 3 кг аар илүү ээзгий бэлтгэв. Хэдэн кг ээзгий бэлтгэсэн бэ
5 торх тусбүрд 8 өргөст хэмх 3 торх тусбүрд 9 лууван хийж давслав. Бүгд хичнээн ногоо давсалсан бэ
3 хүүхэд тус бүр 4 цонх, 6 хүүхэд тусбүр 2 цонх угааж цэвэрлэв. Бүгд хэдэн цонх цэвэрлэсэн бэ
Нэг хайрцагт 15 кг ,нөгөө хайцагт 21 кг лууван хийж мухлагт авчирав. Бүх луувангаа 3 тавиурт тэнцүү хураалаа. Нэг тавиурт хэдэг кг лууван хураасан бэ
Дээл бүрд 6 аар бодож 48 товч авчээ. Хэдэн дээлэнд товч хадсан бэ
Хүүхдийн техникийн ордны нэг танхимд 35 сурагч хоёр дахь танхимд 42 сурагч хичээллэж байв. Хоёр дахь танхимаас 11 сурагч явлаа. Нэг дэх танхимд хоёр дахиас хэдээр олон сурагч үлдсэн бэ
Хүүхдүүд долоогоны мод суулгах болов. 2 эгнээ тусбүрд 8 мод суулгахад цаана нь 18 мод байв Хэдэн мод суулгах ёстой вэ